Үндсэн агуулга руу
Smart SevreiӨмнөговь аймаг
Мэдээ мэдээлэл
Сумын мэдээ

ТАЛАРХАЛ

Монгол түмний үндэсний дархлаа болсон эрийн гурван наадамд өөрийн хөдөлмөр, тэсвэр тэвчээр, цаг хугацаа, сэтгэл зүтгэлээ зориулан тууштай хичээллэж, аймаг, сумынхаа нэрийг өндөрт өргөж яваа эрхэм залуусаа алдаршуулан хүндэтгэх ёслолын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

14900

🥇 Аймгийн заан С.Баярбаатар
🥇 Аймгийн харцага Б.Амар-Амгалан
🐎 Сумын алдарт уяач Н.Ууганбаатар
🏹 Сурын спортын мастер, аймгийн мэргэн А.Алтанзул
🎯 Шагайн харвааны аймгийн гоц мэргэн Б.Нацагням нарын амжилт, алдар гавьяаг нь хүндэтгэн тэмдэглэн өнгөрүүллээ.
Та бүхэндээ цаашдын спорт, уяа сойлгоны их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж, аймаг, сумынхаа нэрийг улам өндөрт өргөж, илүү өндөр цол, амжилтад хүрэхийн өлзийтэй ерөөлийг өргөе.
Мөн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахад хандив, туслалцаа үзүүлж, дэмжсэн нийт иргэд, байгууллага хамт олон, арын албанд хариуцлагатай ажилласан албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрч, амжилт бүтээл бүхэн арвижих болтугай! 🇲🇳

Системийн админ

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл үлдээсэн
0/1000

Сэтгэгдэл бичихдээ ёс бус, бусдыг гүтгэх, доромжлох, гутаах үг хэрэглэхгүй байхыг хүсье. Ийм сэтгэгдлийг сумын мэдээллийн баг устгах эрхтэй. Сэтгэгдлийн агуулгыг бичсэн хүн өөрөө хариуцна.

    ТАЛАРХАЛ · Smart Sevrei