Үндсэн агуулга руу
Smart SevreiӨмнөговь аймаг
Сумын танилцуулга

Түүх

Сумын уулын талаарх домор яриа

Сэврэй уулын талаарх домог

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байдаг Хатан Сэврэй
уул нь алсаас харахад хэвтэж буй цоохор Ирвэсийн дүртэй гэлцдэг бөгөөд
мөн энэ ууланд ирвэс элбэг тул хонь мал руу өнгийх тохиолдол их гардаг байжээ.
Уулын нэр анх Ирвэс уул нэртэй байхад энэ араатан ихэд догширч хонь мал
барих нь ширүүссэн тул нутгийн мэргэн ардууд нэрийг нь сольж эерүүлэн
нэрлэхийн тулд Ирвэс нэрийг тонгоргож Сэври болгосон юм гэлцдэг. Сэври
нэр нь сүүлдээ Сэврэй болж энэ араатны догширох нь багассан гэж домоглодог.

Ноён Сэврэй хийцийн мөнгөн эдлэлийн тухай

Ноён Сэврэйн хийцийн мөнгөн эдлэл гэж юу вэ?

Монголчууд Хүннүгийн үеэс мөнгөн аяга
хэрэглэж байсан түүхэн домог байдаг. Мөнгө нь аливаа өвчин үүсгэгч
вирусыг устгаж, ариутгах чанартай гэдгийг монголчууд эртнээс мэдэж
байжээ. Тиймээс эдүгээ хүртэл өргөн хэрэглээ болох аягаа мөнгөлөх
болжээ. Хуучнаар Балдан засгийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Сэврэй
сумын мөнгөн эдлэлийн хийц мөнгөн аяга нь 100 гаруй жилийн түүхтэй,
алдартай хийц юм. Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяганы дотор, ёроол хэсгийг
их орцтой мөнгөөр хийж, бүдүүн мөнгөн утсаар давхарлан хаж тавьж битүү
бад хээгээр чимэглэн урласан байдгаараа онцлогтой аж. Мөн утас сувимлын
аргаар хийдэг, орц ихтэй эдэлгээ сайтайгаас гадна дахин давтагдашгүй
урлагийн бүтээл гэдгээрээ үнэ цэнэтэйд тооцогддог байна.

Ноён Сэврэй хийц нь аяганы ёроол болон
бөөрний ирмэгээр бугуйвчлан, өргөн нарийн гурван давхар цагриган хаж
гүйлгэн тойруулан эмжсэн байдаг. Аяганы ёроолыг бусад хийцийн аягатай
харьцуулахад илүү өндөр, дэлбэгэр хийдгээс гадна мөнгө түлхүү оруулж
өгдөг онцлогтой. Ноён
Сэврэй хийц нь аяганы ёроол болон бөөрний ирмэгээр бугуйвчлан, өргөн
нарийн гурван давхар цагриган хаж гүйлгэн тойруулан эмжсэн байдаг.
Аяганы ёроолыг бусад хийцийн аягатай харьцуулахад илүү өндөр, дэлбэгэр
хийдгээс гадна мөнгө түлхүү оруулж өгдөг онцлогтой.

Сэврэй сум нь улс даяар алдартай мөнгөн эдлэлийн Ноён Сэврэй хийцээрээ
гайхагдсан үе үеийн уран дархчуудыг төрүүлсэн өлгий нутаг нь билээ.
Энэхүү халхад алдартай хийц нь өнөөг хүртэл үе дамжин уламжлагдан
хадгалагдаж ирсэн юм. 1938 онд гарсан судалгаагаар Пагамын Мөнх, Чулууны
Балжир, Чулууны Ёндон, Долгорын Данзан, Магсарын Гончиг, Моломын Бадарч
нарыг уран дархан хүмүүсээр бүртгэжээ. Нүдэн хэмээх Рэнцэн, Мядагийн
Данзан, Навааны Чимиддорж, Сономшааравын Сугир, Сономшаравын Эрдэнээ,
Адьяагийн Цоож нар мөнгөн урлалын сайн дархачууд юм.Ноён Сэврэйн хийц нь
Монгол улсын зохиогчийн эрхийн хорооноос зохиогчийн эрхийн баталгааг
Сономшааравын Эрдэнээ нь авсан давтагдашгүй бүтээл болно. Монгол улсын
хэмжээнд Дарьганга, Ноён Сэврэйн хийц гэсэн хоёр төрлийн мөнгөн аяга
байдаг. Үүнээс Дарьганга хийц нь хөөмөл хээтэй ,нимгэн , орц багатай
байдаг. Ноён Сэврэйн хийцийн мөнгөн аягыг утас сувималын аргаар хийдэг.
Гол онцлог нь зузаан орц арвинтай, эдэлгээ удаантай, дээр үеийн
уламжлалт гар аргаар хийснээрээ улсад алдартай байдаг. Ноён Сэврэй
хийцийн их гарын аяганд 32-35 лан, дунд гарын аяганд 17-20 лан, жижиг
аяганд 8-10 лан мөнгө ордог.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын товч танилцуулга

Өмнөговь аймгийн Сэврэй сум нь Засаг захиргааны
анхдагч нэгж болох Сайншанд, Хоолт, Бүйлсэн гэсэн 3 багийн нийт 655
өрхөд 2023 хүн амьдардаг, Хүн амын тоогоор Өмнөговь аймгийн 15 сумаас
эхнээсээ 8-д, газар нутгийн хэмжээгээр 10-т ордог /аймгийн төвийг
оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар багатай /2.5хүн/га/ сум
юм.Сэврэй сум нь аймгийн төвөөсөө баруун зүгт байрлах бөгөөд Улаанбаатар
хотоос 715 километр, аймгийн төвөөс 216 километр зайд оршдог. 809572 га
дэвсгэртэй,

. Уул нуруу, элс, элсэн хоолой, тал зонхилсон газар нутагтай, Сэврэй,
Зөөлөн, Баянбор нуруу, Номгон зэрэг байц өндөр уулс, 185 км үргэлжилсэн
Хонгорын элс, Харайх, Шургууль, Тал гашуун, Хавцгайт, Адаг гашуун, Боом,
Бумбат, Сэрүүн булаг, Эрдэнэ булаг, Наран, Элгэн булаг, Өлзийт зэрэг
тунгалаг уст булаг устай, Нөрөөт,Сэрүүн булаг, Ямаат, Бөөрийн ус зэрэг
рашаан устай, Ямаан ус, Өлгий усны агуйт, Шар, Хөдөө хонгор, Хасуй ус,
Шавираа, зэрэг агуй хонгил, Бичигт цагаан чулуу, Хадны бичээс зураг
зэрэг түүх дурсгалын газрууд Чулуун нүүрс, Шатдаг занар, Шохойн чулуу,
олон өнгийн байгалийн будгийн шавар, Усан болор, Гөлтгөнө, Цахиур чулуу,
Хүрмэн чулуу, давс зэрэг байгалийн баялагтайгаас гадна барилгын ханын
материалд нэн тохиромжтой шавар, шохойн чулуузэрэг түүх соёлын дурсгалт
газрууд, ховор олдвортой.

Газрын хөрсөндөө нүүрс, алт, зэрэг байгалийн баялагийн арвин нөөцтэй.
Сумын нутаг дэвсгэрт дэлхийн улаан номонд бүртгэгдсэн дархан цаазтай
амьтан Хулан, Ирвэс, Аргал янгир , Хар сүүлт байхаас гадна Шилүүс,
Чоно, Үнэг зэрэг ан амьтад, Ёл, Тас, Бүргэд, Хойлог зэрэг ан амьтан,
араатан жигүүртэн элбэг тохиолдоно.

Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, аялал жуулчлал голлон
эрхэлдэг бөгөөд үйлдвэр үйлчилгээний авто засвар, эсгий, үсчин, талх,
ундааны цех, халуун ус, зэрэг нийгэм соёлын газруудтай бөгөөд худалдааны
10 гаруй дэлгүүр ажиллаж олон түмний ахуй хэрэглээг хангаж байгаа
бөгөөд цаашид .аялал жуулчлал, байгальд хүн амд ээлтэй уул уурхайг
хөгжүүлж, түүнийг даган сум орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл, газар
тариаланг хөгжүүлэх боломжтой.

Газар зүйн байршил

Өмнөговь аймгийн Сэврэй сум нь Өмнөговь аймгийн баруун хойд
хэсэгтУлаанбаатар хотоос 740 км,Аймгийн төвөөс 216 км зайд 816306.5 га
газар нутгийг хамран оршино. Баруун хойт талаараа Баянхонгор аймгийн
Баянлиг, Хойт талаараа Өвөрхангай аймгийн Богд, зүүн хойт талаараа
өөрийн аймгийн Булган, Зүүн талаараа Баяндалай, өмнө талаараа Ноён,
баруун талаараа Гурвантэс сумдтай хиллэдэг.Газрын гадаргын хувьд далайн
түвшнээс дээш 1000-2600 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд гурван тойрогт
хамаарна. Нутгийн хойт хэсэг нь Их бага Богдын уулс, дунд хэсэг нь
Гурван сайхан уулсын , Өмнөд хэсэг нь Алтайн өвөр говийн тойрогт
хамаарна. Геоморфологийн хувьд говь цөлийн бүсэд багтдаг.Газар хөдлөлийн
идэвхитэй бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулс, гүвээ
толгод, тэгш тал, элсэн манхан, хотгор хоолой хосолсон шинжтэй боловч
ихэнх хэсгийг нь уулс эзэлнэ. Говь-Алтайн нурууны уулсын тогтолцоонд
хамаарах тул гадаргын ерөнхий төрх өндрийн хэмжээ байрлалын онцлогоороо
ялгаатай мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой.Сумын газар нутаг дээр улсын
чанартай авто зам байхгүй. Аймгийн төв болон нийслэл хот зэргэлдээ
сумдуудтай шороон замаар холбогдсон.

Ан амьтан

Сэврэй сумын нутаг эь Төв азийн их цөлийн хамгийн хойт
захын хэсэг нь хамрагдах тул говийн цөлийн харьцангуй нэг хэвийн
байгальтай зэргээс хамааран амьтны аймаг нь зүйлийн бүрэлдхүүн болон
зүйлийн тоогоор цөөн ч Төв азийн уугуул унаган амьтад, эртний гарал
үүсэлтэй ховор, ховордсон олон амьтан нутагшсан. Сумын нутаг дэвсгэрт
дэлхийн улаан номонд бүртгэгдсэн дархан цаазтай амьтан Хулан, Ирвэс,
Аргал янгир , Хар сүүлт байхаас гадна Шилүүс, Чоно, Үнэг зэрэг ан
амьтад элбэг тохиолдоно. Мөн сумын нутагт ёл, хар тас, хонин тас буюу
цасны хажир, нөмрөг, бүргэд зэрэг томоохон махчин шувууд, элээ, тогоруу,
цөцгий, ангир, зэрлэг болон чүрх нугас, хавтгаалж, тоодог, хээрийн
галуу, хар галуу буюу гогой зэрэг нүүдлийн болон ус намгийн шувууд,
хэрээ, турлиах, сар, бор харцага, идлэг болон начин шонхор, үнсэн дунхай
зэрэг махчин шувууд хойлог% ногтруу, хахилаг, ууль, шар шувуу, хөхөө,
өвөөлж, чогчиго, болжмор, хулан жороо, нэх мэт агнуурын болон жижиг
шувууд байдаг.

Уур амьсгал

Тус сумын нутаг дэвсгэр уур амьсгалын мужлалаар 3 дэд мужид
хамаардаг.Нутаг дэвсгэрийн хойт хагас ба хамгийн урд зурвас хэсгийн 435
мян. Га газар нэн хуурай дулаан дэд мужид, дунд хэсгийн 305 мян.га газар
хуурай дулаавтар, зүүн урд хэсэг Нарийн хяр, зөөлөнгийн нуруу хавиар 76
мян.га хуурай сэрүүвтэр дэд мужид хамаарна. Цаг уурын үзүүлэлтийг олон
жилийн дунджаар авч үзэхэд эх газрын эрс тэс уур амьсгалтай, жилийн
дундаж температур +5.10, агаарын үнэмлэхүй их температур 7-р сард
+38-410, үнэмлэхүй бага температур 1-р сард -30-360, хур тунадасны
жилийн дундаж хэмжээ 94 мм, салхи ихтэй, салхины дундаж хурд 4.1 м/сек,
15 м/сек-ээс их хурдтай хүчтэй салхи ихэвчлэн хавар намрын улиралд
ажиглагдах ба жилд шуургатай өдрийн тоо 100-120 хоногт хүрнэ. Ургамал
ургах бололцоотой хоногийн тоо 141 хоног байна.

. Байгалийн үзэгслэнт газар

Сэврэй нь Өмнөговь аймгийн болон Монгол улсын есөн
гайхамшгийн нэгээр тодорсон алдарт 200 метр өндөр 180 км урт Хонгорын
элсэн уул, олон зуун жил үе дамжин хийгдэж буй Ноён Сэврэй хийцийн алт
мөнгөн эдлэлийн гар урлал, Тогоонтөмөр хааны бичигт цагаан чулуу, Автай
сайн хааны гэрийн буурь, Салхитын хадны сүг зураг зэрэг түүхийн ховор
олдворууд, болон байгалийн үзэсгэлэнт Чоно шургуул, Сэнжит цохио,
Шавираагийн агуй, Мухар дус дуслуур Жаргалант зэрэг байгалийн үзэгслэнт,
өвөрмөц тогтоцтой, нэн ялангуяа байгалийн аялал жуулчлал хөгжих бүрэн
боломжтой.

Сэврэй сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлийн Тэргүүлэгчдийн
2009 оны 12-р сарын 05-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор сумын есөн
гайхамшгийг тодруулсан.

Нэгдүгээрт: Хонгорын гол. /Чоно харайх, Зүүн шургуул, Баруун шургуул,
Хоохорын тээг, Гашуун цүнхэг, Адаг гашуун, Цонжит хотгор, Сэрүүн булаг/
Сайншанд багийн нутагт.

Хоёрдугаарт: Ноён, Сэврэйн хийцийн мөнгөн эдлэл. / Дархан М.Данзан
агсаны хийсэн эмэгтэй хүний толгойн чимэг, зүүлт, хөдөлмөрийн багаж
хэрэгсэл, С.Эрдэнээгийн хийсэн мөнгөн аяга, ээмэг бугуйвч/ Сайншанд,
Бүйлсэн багийн нутагт.

Гуравдугаарт: Салхит хадны сүг зураг. Сайншанд багийн нутагт.

Дөрөвдүгээрт: Сэврэйн хайрханы цогцолборт газар/Ямаан ус, Нөрөөт, Нямын
агуй, Тахилгат овоо, Мухар дуслуур/ Сайншанд багийн нутагт.

Тавдугаарт: Баянбор нуруу/ Сэрвэн цохио, Авдайсан хааны гэрийн бариа,
Баян-Овооны түрэгийн үеийн бичигт хад, Бал цохионы бичигт хад, Дуут хад/
Хоолт багийн нутагт.

Зургаадугаарт: Жаргалантын бичигт хад, түрэгийн үеийн цагаан чулуу. Бүйлсэн багийн нутаг.

Долоодугаарт : Зөөлөнгийн уул/ Гялааны хавцал, Аялдай, Жаргалантын ус,
Шавириагийн агуй, Ёлын хөндий, Суман хад/ Бүйлсэн багийн нутагт.

Наймдугаарт: Элсэн уул/ Баруунаас зүүн тийш 185 км үргэлжилсэн 925 ам
дөрвөлжин км талбай эзлэх ба ёроолоосоо дээд оргилдоо хүртэл 10-195 метр
өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа
гаргадаг./ Сайншанд, Бүйлсэн, Хоолт багийн нутагт.

Есдүгээрт: Түвшин хайрхан, /Бүрдний хоолой, Дуган гол/ Сайншанд багийн нутагт.

Сумаас төрсөн алдартнууд

Тус сумын иргэд нь сум үүсэн бий болсон үеэсээ улс эх
орныхоо бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцож ирсний дотроос Монгол
улсын хөдөлмөрийн баатар Н.Нямдорж, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн
С.Цэрэндорж, Одсүрэн, Самбо бөхийн дэлхийн аварга Монгол улсын гавъяат
тамирчин М.Пунцаг, гавъяат багш Ч.Тогоохүү, гавъяат барилгачин Д.Санж,
гавъяат тамирчин уулын спортын мастер Г.Өсөхбаяр, төрийн дархан С.Сугир,
гавъяат эдийн засагч Ч.Дагдан, гавъяат нэгдэлчин Ц.Мандал, мал
эмнэлгийн ухааны доктор Ө.Эрдэнэбилэг, физикийн ухааны доктор Х.Дондог
нарын зэрэг гавъяатнууд , байгаль цаг уурын хүнд үед итгэл зүтгэлээрээ
ажиллаж улсын сайн малчин болсон М.Ваанчиг, улсын аварга малчин
Х.Шархүү, Б.Нацаг, Ц.Маавар, Л.Намжилдорж, Г.Бүд, нар болон төрийн
дээд одон медалиар олон арван сайчууд шагнагдсан. Зах зээлийн нийгэмд
шилжсэн 1990 оноос хойш тус суманд нийт 20 мянгат малчин төрсөн. Эдгээр
хөдөлмөр бүтээл, алдраараа олон улс, улсын хэмжээнд болон орон нутагтаа
алдаршсан олон арван сайчуудаараа нутаг усныхан нь бахархдаг юм.

Өмнөговь аймгийн Сэврэй сум байгуулагдсан түүх

Сайн ноён хан аймгийн ёст бээсийн хошуу 1691 онд байгуулагдсан
түүхтэй. Энэ хошуунд одоогийн Хүрмэн, Баяндалай, Ноён, Гурвантэс, Сэврэй
сумд бүхлээрээ, Булган, Ханхонгор сумын хагас, Баянхонгор аймгийн
Баянлиг сум багтаж байжээ. Хошууг гурван багт хувааж байсны зүүн багт
Сэврэй сум ордог байв. Тус хошуу манжийн дарлалд байх үед Халхын умар
замын зүүн гарын баруун этгээдийн /1691-1911 он/ хошуу гэж нэрлэгдэж
байв.

Ёст бээсийн хошуу 10-аад хийдтэй байсны дотор Сэврэй сумын нутагт
Дугана гол, Цагаан суварганы жижиг хийд, жас байснаас 1880-аад онд
Дуганы хийдийг Зүүн сайханы Уул жаргалантийн хийдэд нийлүүлэх шийдвэр
гаргажээ.

Энэ хоёр хийд шарын шашны зан үйлийг 1930-аад оны дунд үе хүртэл явуулж байгаад хураагдсан байна.

Монгол улсын Засгийн газрын 1923 оны 10-р сарын 19-ний
өдрийн 39-р тогтоолоор аймгуудыг газар усны нэрээр нэрлэхэд Цэцэрлэг
мандлын аймгийн Говь гурван сайхан уулын хошуу гэж нэрлэгдсэн энэ
хошуунд манай сум харъяалагдаж байжээ. 1923 оны 3-р сард улсын
хэмжээгээр багуудын хурал хийж багуудыг зохион байгуулан мөн оны 7-р
сард хошууны төлөөлөгчдийн хурал хийлгэж, 9-р сард сумдыг байгуулах
хурлууд болжээ.

Сэврэй сумыг Ноён богд сумаас тасарч байгуулагдсан гэдэг ч архивын
баримт сэлтээс үзвэл арай өөр бололтой. Д. Лувсаншаравын бичсэнээр “Говь
гурван сайхан уулын хошуу, сумын түүх” хэмээх гар бичмэлд “Говь гурван
сайхан уулын хошууг Хонгор- овоо / одоогийн Баяндалай сум /, Ноён,
Хүрмэн сумдаас гадна Сэврэй, Норов хэмээх хоёр сумыг нэмэн зохион
байгуулсан тухай өгүүлжээ.

Ийнхүү Сэврэй сум 1926 оны 9-р сард Сэврэй уулын зүүн үзүүр ар, “Үзүүр
гүн” гэдэг газар байгуулагдан Осор гэвшээр сан тавиулж, анхныхаа галыг
Бүрэнбадрах гэдэг хүнээр асаалган, сумын даргаар Санжийн Пүрэвийг сонгож
, анхны нарийн бичгийн даргаар Гарьдын Жанцан, бичээчээр Аюушийн Лодон
нар томилогджээ.

Сумын анхны дарга Санжийн Пүрэв нь Богд хааны торгон цэрэгт алба хааж
байсан, бичиг үсэг мэддэг хүн байсан бөгөөд цэргээс ирээд тамгын бошго,
бичээч, 50- тын дарга хийж явжээ. Бичээч Лодон багаасаа бичиг үсэг
сурч, хошуу тамгын газар бичээч, багийн дарга, намын хороонд суртлын
хэлтсийн улс төрийн байцаагч, удирдагч, хоршоодын холбоонд хариуцлагатай
ажил хийж байсан.

Шинээр байгуулагдсан Сэврэй суманд Овоотын хийдээс 5 гэр өгөх байсныг
өгөөгүй учир Суварганын хийдээс нэг гэр авч бариад дараа нь 2 гэр авсан
байна. Ингэж Сэврэй сум анх ганц гэртэй, 5 багтай, баг тус бүр нь 3
хоринтой байгуулагдсан түүхтэй.

Сум анх байгуулагдахад 245 өрх, 1363 хүн, үүнээс лам 276, мал 39889
толгой байжээ.Сумын багуудыг газар усны нэрээр нэрлэж Нэмэгт уулын,
Сэврэй уулын, Зөөлөн уулын, Баянцагаан уулын, Баяннуруу уулын баг гэж
байжээ.

Сэврэй сумын төв байгуулагдсан цагаасаа хойш 10-аад удаа
буюу үзүүр гүнээс Сэврэй уулын өвөр Агчив, дараа нь Зөөлөнгийн баруун
үзүүр Даравгай, Хажуу, Талын худгийн зөрүү, үйзэнгийн баруун Тэсгэнэ
бууц, Нүдэн шавагтайгаар нүүдэллэж байгаад 1938 онд Дугаа туслагч шинжин
таван хэлийн амьтан цуглах эрдэм шидтэй газар гэснээр Зөөлөнгийн өвөр
Бүйлсэнд ганц гэртэй бууж 5 жил болохдоо 2-3 барилга барьж тохижсон
байна.Бүйлсэн одоо ч багийн төв хэвээр байгаа билээ.

Монгол улсын бага хурлын хуралдааны 1941 оны 2-р сарын 26-ны өдрийн
шийдвэрээр Мандал-овоо, Сэврэй, Ханбогд, Ханхонгор сумдын төвийг
өөрчлөхөд 1942 онд Сэврэй сумын төвийг Хөтөл булагт төвлөрүүлжээ. Эндээ
нэг жил болоод 1943 онд Суваргана хурлын буурь одоогийн Сайншандад сумын
захиргаа, намын үүр, хоршоо, сургууль, хүн, малын эмнэлгийн 10-аад
гэртэйгээр нүүн ирж өнөөг хүртэл өргөжин тэлж байна.

Тэр үед тус сум 6 баг, 500 гаруй өрхтэй байжээ.1948 онд орон нутгийн
зохион байгуулалтаар Төхөмийн 4-р багийг Баяндалай суманд, 1954 онд
Нэмэгт, Алтан уулын өрхүүдийг шинээр байгуулагдсан Тост суманд
шилжүүлсэн байна.

Сэврэй сум нь Зөөлөнгийн зүүн үзүүрээс баруун тийш Алтан
уул, Зулганай хүртэл 250 км, хойт тал нь Арцын өвөр хоолойгоос урагш
150 км нутагтай гэж 1939 онд хуралдсан сумын их хурлын илтгэлд
тэмдэглэгдэн баг бүрээр нутгийн хэмжээг тодорхойлсон байна.

Хонгорын элсний тухай

Хонгорын элс
Хонгорын элс: Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын
нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр
үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн
үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний
хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв
хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун
манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь
харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн
манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун
үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний
дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн
булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун
тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын
гол хэмээнэ. Хонгорын элсний ар талд хэд хэдэн жуулчны баазууд байрлах
бөгөөд тэндээс морь тэмээгээр аялан Хонгорын элс хүрнэ. Ширүүн салхитай
өдөр элсэн шуурга дэгдвэл эргэн тойрон нь харагдахгүй болдог тул жуулчны
баазууд 5-17 километр хүртэл алслан байрладаг. Салхигүй нартай өдөр яг л
газар нэлийтэл дэлгэн асгасан алт шиг гялалзан харагдах Хонгорын элс
үнэхээрийн үзэсгэлэнтэй. Элсэн манханаар аялахдаа хамгийн ойр байх
толгод дээр эхлэн хажуулдан явж гарах бөгөөд нэг оройгоос нөгөө орой руу
толгодын хярыг даган явбал дөхөм болно. Сул нүүдэллэдэг элс учраас эгц
авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядардаг. Эрт үед Хонгорын элс
хавийн заг асар өндөр, шигүү байжээ. Тэрхүү заган дотроос тэмээгээ
олдоггүй байсан тухай нутгийн уугуул хөгшид хуучилдаг. Сэврэй уулын
хаднаа нэлээд олон тооны хадны сүг зураг байх бөгөөд тэр дунд таван
янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг
бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж
болох юм гэж судлаачид үзжээ. Дуут манхан: Хонгорын элсний хамгийн өндөр
хэсгийг Дуут манхан гэнэ. Орон сууцны 9 давхараас ч өндөр сүрлэг
харагддаг энэ элсэн манханы оройд нь мацаж гарахад ойр хавийн хүн мал,
салхинд хийсэх элдэв юмсын чимээ ч тод сонсогдоно. Орой дээрээс доошоо
харахад бэлээр байх машин тэрэг хүртэл өчүүхэн жижиг хорхой мэт
харагддаг нь сонин. Элсэн дээр дээш харан хэвтэхэд дүнгэнэн нисэх
агаарын хөлгийн чимээ сонсогддог. Хаанаас онгоц гарч ирэх юм бол хэмээн
хүлээхэд онгоцны бараа үл үзэгдэх бөгөөд энэ дуу нь элсэн манханы зөөлөн
салхины аясаар хийсэх чимээ болохыг мэднэ. Наранд халсан элс салхины
аясаар зөөлөн гулсахад энэ чимээ гардаг ажээ. Тийм ч учраас нутгийнхан
“Дуут манхан” хэмээжээ. Өмнүүр нь дүнхийх Хатан Сэврэй уул
эмэгтэйчүүдийг ивээдэг хэмээн нутгийнхан шүтэж ирсэн домогтой тул
“хатан” хэмээх өргөмжлөлтэй болжээ. Сэврэй сумтай хил залгаа Ноён сумын
Толь хад, Ноён богд уул, Хатан Сэврэй, Хонгорын элс дөрвийн тухай ийм
нэгэн домог бий. Эрт цагт нутгийн нэгэн ноён ааш муутайгаараа алдартай
Сэврэй хэмээх эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар хатнаа алс
газар цөлөх болжээ. Уурлаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр
харгалзуулан алс газар явах замдаа толио шидэж орхитол толь нь олон
хэсэгт бутран хагарсны нэг нь Толь хадыг үүсгэсэн гэдэг. Ааштэй хэмээн
адалсан ч гэлээ амьдран дассан хатнаа санагалзахдаа ноён тэрхүү Толь
хаднаа ирж хатныхаа царайг хардаг байсан учраас хожим урдхан талд нь
Ноён хэмээ уул болон үлджээ. Харин Сэврэй хатан алс газар цөлөгдөөд
байхдаа өдөр бүр ихийг бодон гуниглаж, голын эрэг дээр очин гил хар
гэзгээ самнан санаашран суудаг болжээ. Түүнийг харгалзан ирсэн цэргүүд
дотроос Хонгор гэдэг нэртэй нэгэн баатар эр хатны тийнхүү гуниглан
суухыг өрөвдөн харсаар сэтгэл алдран дурлажээ. Хонгор баатар бүхнийг
умартан хамтын амьдралаа шинээр эхлэн энэ нутагт эзэн сууя хэмээн
хичнээн ятгавч Сэврэй хатан Хонгор баатарын үгийг үл тоон улам ихээр
гуниглан дуу аялдаг байжээ. Тэгсээр олон жил өнгөрч, Толь хад ч
сааралтан бүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн
газрыг зөөллөхийн тулд гол руу очдог замын чулуу болгоныг элгэн доороо
хийн элсэн манхан болж

Сэврэй сумын нэрний өөрчлөлт

Манжийн үед 1691-1991 онд Халхын Цэцэрлэгийн чуулганы Халхын умар замын зүүн гарын баруун этгээдийни хошуунд харъяалагдаж байв. \Тэргүүн Гүнгийн зэргэ Авирмэдийн Балдан\
1912-1923 он Сайн Ноён хан аймгийн Ёст засгийн хошууны Зүүн баг, Зүүн сум \тэргүүн зэргэ Ёст Бэйл Баддангийн Чүлтэм
1924 оы Цагаан сарын 25 Цэцэрлэг Мандалын аймгийн Гурван сайхан уулын хошууны Сэврээ сум \сумын дарга 1924 онд занги Гончигийн Юндэн, 1925 онд Махдиваагийн Дансүрэн, 1926 онд Санжийн Пүрэв
1931 ош Өмнөговь аймгийн Сэврээ сум
1940 он Өмнөговь аймгийн Сэврээ сумын захиргаа
1952 он Өмнөговь аймгийн Сэврээ сумын хөдөлмөрчин Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаа
1960 он Өмнөговь аймгийн Сэврэй сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа
1991 он Өмнөговь аймгийн Сэврэй сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаа
1992 он Өмнөговь аймгийн Сэврэй сумын Засаг даргын Тамгын газар
1948 онд орон нутгийн засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар Сэврэй сумын Төхөмийн дөрөвдүгээр багийг Баяндалай суманд шилжүүлжээ.
1954 онд Сэврэй сумын Нэмэгт, Алтан уулын нэгдүгээр багийн айл өрхүүдийг газар нутгийн хамт шинээр байгуулагдсан Тост суманд шилжүүлсэн түүхтэй.

Нутгийн эрдэм чадалтай лам нарын тухай

|X зууны дунд үеэр Хонгорын голын хавиар нутагладаг ном, эрдэм, арга дом мэргэ төлгөөрөө алдартай, нутаг усныхан төдийгүй өөр хошууныхан ном эрдэм заалгах, мэрэг төлөг тавиулахаар ирдэг хүний хөл тасардаггүй хөх Цорж гэгч амьдарч байжээ. Нэгэн удаа дуганын хийдийн жасын санд хулгай орж, хөх Цоржоор мэргэлүүлэхэд шоо хаяж үзэн та нарт гүйцэгдэхээргүй хол газар, баруун хойд зүгт явж байна гэсэнд жасын нярав сандран аргалж өгөхийг гуйжээ. Өвгөн Цорж лам баахан цааргалснаа арц хүж уугиулан ном уншиж, найруулсан шингэн зүйл бэлтгэн х улгайчийн явсан зүгт цаж гээд, та нар надаар нүгэл хийлгүүлчихлээ. Мөнгөө бүрэн бүтнээр олж авбал муу хулгайчид ял оногдуулж болохгүй , асарч хамгаалаарай гэжээ. Мэргэлснээс хойш гурав хоногийн дараа голын орчимд хүн хашгирах чимээнээр Цорж лам тэр хүнийг авчир гэсний дагуу очвол хуучин монгол гутлынхаа улыг барьчихсан, хөлийн тавагнаас цус шүүрсэн нэгэн эр уулзан богцтой мөнгөө өгч, хэзээ ч санахгүй байна,орой нар жаргаж байхад Таанын хөтлөөр хос морьтойгоо давснаа санадаг юм, яагаад ийм болчихдог байнаа хэмээн уйлж байсан гэдэг. Жасынхан мөнгөө тоо ёсоор нь хүлээж аваад хулгайчийг хэд хоног асарч тойлон тэнхрүүлж, унаажуулан буцаасан тухай яриа үе дамжин домог болон үлджээ.

Сумын түүхэнд үлдсэн анхдагч

Өмнөговь аймагт анх Шарын шашны гурван хийд үүссэний нэг нь Сэврэй сумын Дуганын голын хийд бөгөөд энэ хийдэд 20-30 лам тогтмол шавилан суудаг байжээ

  • Тус сумын уугуул Сосорын Цэрэндорж 1922 онд Өмнөговь аймагт байгуулагдсан Бошгыг халах залуучуудын эвлэлийн дайсныг номхотгогч 15-р үүрийн анхны гишүүн бөгөөд сумаас төрсөн анхны төр захиргааны зүтгэлтээдэг хүн, боловсон хүчин юм
  • Сэврэй сумын анхны даргаар Санжийн Пүрэв томилогдон анхныхаа галыг Бүрэнбадрах гэдэг хүнээр асаалгаж, анхны Нарийн бичгийн даргаар Гарьдын Жанцан, бичээчээр Аюушийн Лодон нар ажиллаж Осор гэвшээр сан тавиулж 1926 оны 09 дүгээр сард Сэврэй уулын зүүн үзүүр ар, Үзүүр гүн гэдэг газар Сэврэй сум анх байгуулагдсан.
  • 1931 онд анхны хоршоо байгуулагдан даргаар нь Ш.Содном, худалдагчаар нь Пагмын Ёндон ажиллаж эхэлсэн нь худалдаа бэлтгэлийн анги, Мандалт хоршооны эх үүсвэр байв.
  • 1932 онд ноос бэлтгэлийн төлөвлөгөөг 100-102.7 хувиар биелүүлсэн Сэврэй сум Ардын Сайд нарын зөвлөлийн баярын бичгээр шагнагдсан
  • Сумын Мал эмнэлгийн тасаг 1934 оноос Өлзий Жаалай сантирчаар ажиллаж эхэлсэн.
  • Сэврэй суманд 1935 оны 8 дугаар сард МАХН-ын анхан шатны байгууллага болох намын үүр байгуулагдаж даргаар нь Чогсомын Буянүү сонгогдсон
  • Аймгийн анхны ардын багш Увш овогтой Дорж нь сумын харъяат 1937 онд мэргэжлийн анхны багш юм
  • 1940 оны намар одоогийн Бүйлсэн багийн төв дээр нэг гэртэй, мэргэжлийн бус 2 багштай 42 сурагчтай анхны сургууль байгуулагдсан
  • Аймагтаа хамгийн анхны олон мал тоолуулсан айл бол Сэврэй сумын 4-р багийн малчин Магсарын Ваанчиг 1941 оны албан ёсны тоогоор 1614 толгой малаар тэргүүлж, үүний дотор 362 үхэр тоолуулсан нь хамгийн олон үхэртэй айлын тоонд орж байжээ
  • Сумын анхны мэргэжилтэй бага эмч Дулмаа
  • 1956 оны 4-р сарын 27 нд 5-р багийн нутаг Баянбор нурууны ард МАХН-ын гишүүн Доржговын Баатар, Дашдуламын Чулуунбазар, Өнөхишигийн Доржшүг, Тогоочийн Лхагва, малчин ард Магсарын Ваанчиг, Тавинтайн Жадамба, Дуламын Хувхүү, Лхамсүрэнгийн Гончигдомий нарын 19 өрхийн 51 малчин санаачилан сумандаа анх удаа нэгдэл байгуулан 5097 мал нийгэмчилж нэгдлээ "Социализмын зам" нэгдэл гэж нэрлэн даргаар нь Ө.Доржшүгийг сонгосон байна.
  • 1060 -аад оны эхнээс туслах үйлдвэрлэлийн салбар, нэгдлийн зочид буудал гуанз, талх нарийн боовны цех байгуулагдсан
  • 1960 онд Самбын Пүрэв санаачилан барилгын бригад байгуулсан
  • 1962 онд цагдан сэргийлэх байгууллагад туслах олон нийтийн бригад байгуулагдан ахлагчаар нь А.Цоож, Ү.Лүйдэвдорж нар сонгогдож байсан
  • Төрийн дээд эрх барих улсын 8-р хуралд Цэвэлийн Сүндэв, Оготны Цэвэлмаа нар сонгогдож байсан
  • 1969 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойн концертонд 4 Ятга хөгжмийг мэргэжлийн багшаар заалгаж байсан нь суманд төдийгүй аймагтаа анхны ятгачид болж байсан
  • Эрчим хүчний тулгын чулууг 1960 онд тавьсан
  • Холбооны салбар 1961 онд нэг орон тоотойгоор байгуулагдсан
  • Мотоспортын төрлөөр жунайн Доржваанчиг 1965 онд анх удаа спортын мастер цол авч байсан
  • 1968 онд сумандаа төдийгүй аймагтаа санхүү, бүртгэл тооцооны социалист хөдөлмөрийн бригадын цол тэмдгийг нэгдлийн ерөнхий нягтлан бодогч А.Цоож ахлагчтай хамт олон авсан.
  • 1969 оны 7 дугаар сард Хүний их эмчийн салбар байгуулагдаж эмчээр нь А.Сугиа\улсын начин\ анхны эмийн санчаар А.Бадамгарав нар ажиллаж байсан
  • 1969 онд сумын бага сургууль анхны дунд ангийн элсэлтээ авч, зоо мал эмнэлгийн оношлох кабинет байгуулагдаж байсан
  • 1971 онд аймагтаа анх удаа улсын тэргүүний нэгдэл болж диплом 10000 төгрөгөөр шагнагдсан
  • 1973 онд дунд сургууль найман жилийн сургууль болсон
  • 1973 онд суманд санхүүгийн тасаг байгуулагдсан

-1974 оны 9-р сард ус цаг уурын алба байгуулагдсан

  • 1976 онд 48 кг-ийн жинд "Дэлхийн аварга" цол хүртсэн спортын гавъяат тамирчин Мөнхийн Пунцаг тус сумаас төрсөн аймаг, сумын анхны дэлхийн аварга юм
  • 1977 онд эмнэг хангал сургалтын спортын мастер цолыг П.Дэнзэн, Д.Шарав нар шагнагдсан
  • 1979 онд тус сумын нэгдлийн дарга Ц.Мандал гавъяат нэгдэлчин цол хүртсэн
  • 1992 оны шинэ үндсэн хууль батлагдан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу сумын анхны Засаг даргаар Цэмбэлийн Цэрэндорж сонгогдож, орлогч даргаар Насанхандын Батмөнх, Тамгын газрын даргаар Доржийн Бямбаа, бичээчээр Дэнзэнгийн Гантуяа, Нягтлан бодогчоор Борын Дэмбэрэл, Нийгмийн даатгалын байцаагчаар Довдонгийн Волоож, жолоочоор Нямгаравын Цогдэлгэр, үйлчлэгчээр Адъяагийн Байгальмаа нар томилогдон ажилласан
  • Сумын ИТХТ-ийн орон тооны анхны даргаа Насанхандын Батмөнх, орон тооны бус анхны даргаар Сономын Хишигцогт нар томилогдон ажиллаж байсан
  • Тус суманд анхны жуулчны бааз байгуулсан хүн бол сумын уугуул иргэн Цэвээний Бээжин юм
  • 1995 онд Хайдавын Түмэнбаяр нэгдлээс хувьчилж авсан малаа өсгөн анхны мянгат мал тоолуулсан юм.
  • 1996 онд суманд Ардчилсан нам байгуулагдан даргаар нь Дондивын Ганбат сонгогдсон
  • 1997 онд Түмэн тэмээ аяллын холбоо байгуулан тэмээний баярыг анх зохион байгуулсан
  • Тус сумын уугуул уулын спортын мастер Готовын Өсөхбаяр 2005 онд дэлхийн дээвэр Гималайн оргил Эверстэд төрийнхөө далбааг монгол улсаас анх удаа мандуулсан
  • Тус сумаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар бол Н.Нямдорж юм
  • Аймгийн наадамд хамгийн олон буюу 4 удаа түрүүлсэн 3 бөх байдгийн нэг нь тус сумын уугуул айгмийн хурц арслан Пунцагдаржаагийн Бямбаа юм.

сумын амжилтууд

Тус сумын иргэд нь сум үүсэн бий болсон үеэсээ улс эх орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон ирсний дотроос Монгол улсын Хөдөлмөрийн баатар Н.Нямдорж , Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Цэрэндорж, н.Одсүрэн,
Самбо бөхийн дэлхийн аварга монгол улсын гавъяат тамирчин М.Пунцаг , Гавъяат багш С.Тогоохүү, Гавъяат барилгачин Д.Санж, Гавъяат тамирчин Г.Өсөхбаяр, Төрийн дархан С.Сугир, Гавъяат эдийн засагч Ч.Дагдан, Гавъяат нэгдэлчин Ц.Мандал, Мал эмнэлгийн ухааны доктор Ө.Эрдэнэбилэг, Физикийн ухааны доктор Х.Дондог, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт С.Хишигцогт Улсын сайн малчин М.Ваанчиг, Улсын аварга малчин Х.Шархүү Б.Нацаг, Ц.Маавар, Л.Намжилдорж, Г.Бүд, Д.Гансүх, Мянгат малчин Х.Түмэнбаяр, Б.Тэрбиш, Х.Дагвасамба, Д.Түмэнцэнгэл, Ш.Амарцэнгэл, Э.Бэхбаяр, Х.Батдэлгэр, А.Атарбаяр,
С.Хуягбаатар Сайншанд багийн Ө.Алтанхүү, С.Батцэнгэл, Ш.Батмөнх, Бүйлсэн багийн
П.Бөхчулуун, Т.Мягмарбаатар, Д.Рэнцэндорж, Т.Цогтгэрэл, Б.Болдсайхан,
Д.Ганболд, нарын хөдөлмөр бүтээл , алдраараа олон улс, улсын
хэмжээнд болон орон нутагтаа алдаршсан олон арван сайчуудаараа бахархдаг юм.

2014 эцсээр Тэмээ 4519, Адуу 4114,
Үхэр, 902, Хонь 18387, Ямаа 102464 нийт 130386 толгой мал тоологдсон. Үүнээс
Хээлтэгч 52604 ингэ 1365, Гүү 1180, Үнээ
320, Хонь 7230, Ямаа 42509 байна. Мал сүрэг
сүүлийн 3 жил таван төрөл дээрээ жил
дараалан өсч байна.

Сумын “Асралт хатан ээж” өргөмжлөл, Сумын “Хүндэт
иргэн” тэмдэг батлан “Мянгат малчны
малгай тэмдэг” олгож байна. Сумын бахархалт амьтнаар “ Ирвэс”-ийг
тодруулсан.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 90 дүгээр
тогтоолоор тус сумын ЕБС-ийг 2010 онд 70 жилийн ойг нь тохиолдуулан Самбо
бөхийн дэлхийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин тус сумын уугуул
М.Пунцагийн нэрэмжит болгосон.

Тус сум нь БНХАУ-аас
орж ирж байгаа ЦДАШ-аар холбогдож сумын төвийн хэрэглэгчид гэрэл цахилгааны байнгын эх үүсвэрт
холбогдсон. 2013-2015 онуудад улс, аймаг, сумын орон нутгийн төсвийн хөрөнгөөр Соёл, спортын төв
цогцолбор, 100 хүүхдийн цэцэрлэг,
Нутгийн удирдлагын ордон, Халаалтын төв шугмын өргөтгөл, Багийн төвийн контор,
Нүдэн булаг сургалтын төв барьж байгуулах зэрэг ажлуудад
........................... тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн.

Тус сум нь
90 жилийн түүхийг замнахдаа 1942
онд ноос бэлтгэх төлөвлөгөөг 102.7 хувь, мал бэлтгэлийн төлөвлөгөөг 100 хувь
биелүүлсэн тул Засгийн газрын сайшаалын үнэмлэхээр, 1943 онд ноос бэлтгэх төлөвлөгөөг 101 хувиар биелүүлж
том малаа 117 хувь, үүний дотор хонио 119, ямаагаа 116 хувиар өсөгсөн амжилтыг
үнэлж Засгийн газрын жуух бичигээр, 1962 онд эхний хагас жилийн аж ахуй соёлын
төлөвлөгөөт зорилтыг хугацаанд биелүүлж 2 дугаар байр эзэлж Аймгийн намын
хороо, АДХГ захиргааны баярын бичиг, 1500 төгрөгөөр, 1964 онд Соёлын яам, Гэрээрлийн яам, Эрүүлийг
хамгаалах яам, МХЗЭ-ийн төв хорооны диплом, Соёлжилтын аяны ажлыг амжилттай
зохион байгуулж 20000 төгрөгний үнэтэй хагас суурин кино аппаратаар, 1967 онд
ХАА Яам, УАА Яам НХД зөвлөлийн дипломоор Октябрийн социалист их хувьсгалын ой
угтсан социалист уралдаанд амжилт гаргасны учир 20000 төгрөгөөр, 1968 онд их хувьсгалын
50 жилийн ой угтсан ажилд амжилт гаргасан тул Сайд нарын зөвлөл МҮЭ-ийн төв
зөвлөлийн дурсгалын туг, 10000 төгрөгөөр, 1968 онд баруун 5 сумын тэргүүний
ухуулагчдын бүсийн зөвлөгөөнд амжилттай бэлтгэсэн тул аймгийн намын хорооны
баярын бичгээр, 1969 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг тохиолдуулан
ХААЯам, ХААХТ ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төвхорооны диплом, 10000 төгрөгөөр,
1969 онд 1968 онд малаа 5 төрөл дээр нь давуулан өсгөж төлөвлөгөөт зорилтоо
100-124,3 хувиар биелүүлэн нэгдүгээр байр эзэлсэн тул аймгийн АДХГЗахиргаа,
үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн диплом 5000 төгрөгөөр, 1969 онд Үнэн сонины газар социализмын зам нэгдэлийг
нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг
тохиолдуулан “Мөнгөн буйл” –аар, 1970 онд мал хашаажуулах төлөвлөгөөг хугацаанд
нь чанартай биелүүлсэн тул аймгийн АДХГЗахиргааны баярын бичгээр 1971 онд
санхүү бүртгэлийн ажлаар улсын тэргүүний нэгдэлийн болзолыг хангасан тул ХААЯам
НХД зөвлөлийн диплом, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан соёлжилтийн
2 жилийн аяны ажилд 1 дүгээр байр эзэлсэн тул аймгийн намын хороо,
АДХГЗахиргааны диплом мөнгөн шагналаар, 1972 онд соёл урлагын 3 хоногийн ажлыг амжилттай зохион байгуулсан тул аймгийн ХААУ
газар, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн баярын бичгээр, 1975 онд хөдөлмөр соёлын
өндөр амжилт гаргасан тул АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн диплом, 1976 онд
аймгийн хэмжээний социалист уралдаанд 2 дугаар байр эзэлж аймгийн АДХГЗахиргаа,
ҮЭ-ийн зөвлөлийн диплом 1200 төгрөгөөр, 1976 онд социализмын зам нэгдэл, 1975
оны ажлаар 3 дугаар байр эзэлж аймгийн нэгдэлийн зөвлөлийн баярын бичиг, 1000
төгрөгөөр, 1976 онд 1976 оны социалист уралдаанд 3 дугаар байр эзэлж аймгийн
намын хороо, АДХГЗахиргаа ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны жуух бичгээр,1976 онд
сум байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан 1976 онд аймгийн намын хороо
АДХГЗахиргааны баярын бичиг 30000
төгрөгөөр шагнаж 2014 он хүртэл ашиглаж
байсан захиргааг барьсан. 1976 онд сум байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан
үнэн сонины баярын бичиг, 1977 онд социализмын зам нэгдэл 1976 оны ажлаар 2
дугаар байр эзэлж аймгийн нэгдэлийн зөвлөлийн баярын бичиг, 1200 төгрөгөөр,
1979 онд социализмын зам нэгдэлийг нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойг тохиолдуулан үнэн сонины баярын бичиг, 1979
онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдэлийн
зөвлөл ХААУ газрын баярын бичиг, 1979 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн
ойг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэлийн хорооны баярын бичиг, 1981 онд
хот, төв суурин газрын тохижилт, ариун цэвэр соёлжилтыг сайжруулахын төлөө өрнүүлсэн
социалист уралдааны болзолыг биелүүлж улсад шалгаран сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн
төв зөвлөлийн диплом 20000 төгрөгөөр, 1982 онд мал сүргийн 99.6 хувиар онд
оруулж төл бойжуулах төлөвлөгөөг 116 хувиар биелүүлснийг тэмдэглэж Архангай,
Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн намын хорооны хүндэт жуух бичиг, 1982
онд 1982 оны 3 дугаар улирлын ажлаар 1 дүгээр байр эзлэн аймгийн намын хороо,
АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны жуух бичиг, 1982 онд 1982 оны
эхний хагас жилийн төлөвлөгөөт зорилтыг нэр
төрөл, чанар, эдийн засгийн үзүүлэлтээр нь бүрэн биелүүлсэн тул аймгийн намын
хороо, АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөл ХЗЭ-ийн хорооны жуух бичиг, 1983 онд 1982
оны төлөвлөгөөт зорилтыг давуулан биелүүлж уралдааны үүргээ нэр төрөл, чанар,
эдийн засгийн үзүүлэлтээр хангаж 4 дүгээр байр эзэлсний учир аймгийн намын
хороо АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны жуух бичиг, 1984 онд 7
дугаар таван жилийн 3 дахь жил, 1983 оны ажлаар 4 дүгээр байр эзэлсэн тул
аймгийн намын хороо, АДХГЗахиргаа, ҮЭЗөвлөл, ХЗЭ-инй хорооны жуух бичиг, 1987
онд Октябрийн социалист их хувьсгалын 70 жилийн ой, МХЗЭ-ийн 19 дүгээр их хурал
угтсан өндөр бүтээлийн 9 сарын болзолт уралдаанд 3 дугаар байр эзэлсэн тул
аймгийн ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны диплом, 1990 онд 1989 оны 4 дүгээр улирлын
төлөвлөгөөт ажлын зорилт социалист уралдааны үүргийг амжилттай биелүүлж 2
дугаар байр эзэлсэн тул аймгийн намын хороо, АДХГЗахиргаа үйлдвэрчний эвлэлийн
зөвлөл, ХЗЭ-ийн хорооны жуух бичгээр шагнуулсан. Сумын хурал нь 1996-2004 он хүртэл аймагтаа эхний 1.2 дугаар байр, 2011,2012 онуудад 3 дугаар байрын эзэлсэн амжилт гаргасан.

Сум 2013,
2014 оны ажлаараа аймгийн тэргүүний
ИТХурлын байгууллага, тэргүүний сум, Статистикийн ажлаараа аймагтаа сүүлийн 2 жил тэргүүлсэн зэрэг амжилт
гаргасан.

Сэврэй нутгийн дуу

ХАТАН СЭВРЭЙ НУТАГ

Үг Ж.Нордог Ая Н.Сэр-Од

Мяндсан хээ зэрэглээтсэн

Манхан шаргал элстэй

Мөнгөн долгио хаялсан

Хонгорын голын харгиатай

Бууран тэмээг цуцаасан

Булхир долоогийн даваатай

Будан татаж хүрэнтсэн

Буурал Сэврэй дуулиантай

Ай хө ханагархан говийн чимэг нь билээ

Зэ хө Хатан Сэврэй нутаг минь билээ

Армаг хөлгөө хөнтчүүлсэн

Оргой Цэвэгийн замналтай

Арц хүрлэг сэнгэнүүлсэн

Хоргой магнаг зуслантэй

Сэврэй Ноён толь хадны

Үлгэр болсон домогтой

Сэтгэл итгэл нь дулаахан

Үйлс нь өөдрөг түмэнтэй

Ай хө ханагархан говийн чимэг нь билээ

Зэ хө Хатан Сэврэй нутаг минь билээ

Эрээн Гялаан Шавираагийн

Ижилгүй сайхан байгальтай

Элсэн говьд баймааргүй

Эргээ хальсан цөөрөмтэй

Зөөлөн Сэврэйд татсан

Өнгийн долоо солонготой

Зөн билэгт говьчуудын

Өөдлөн дэвжих өргөө

сумын тухай

сумын лого

Сумын статистик үзүүлэлт

Хүн
амын тоо өсөлт бууралт/сүүлийн 10-н жилээр/

№
Он
хүн ам
Төрөлт
Нас
баралт
Хүн амын өсөлт бууралт
Өсөлт
бууралт хувиар

1
2005
2309
28
15
-31
101%

2
2006
2256
40
12
-53
102%

3
2007
2237
31
18
-19
101%

4
2008
2187
46
11
-50
102%

5
2009
2191
53
18
4
100%

6
2010
2126
53
9
-65
103%

7
2011
2088
57
17
-38
102%

8
2012
2058
44
20
-30
101%

9
2013
2009
45
20
-49
102%

10
2014
2015
38
8
6
100%

Малын өсөлт бууралт таван төрлөөр сүүлийн 10-н жилээр /мян
төгрөг/

Он
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014

Төрөл

АДУУ
2 996
2 844
3 078
3 238
3 508
3 545
3 676
4 029
4229
4519

ТЭМЭЭ
2 667
2 519
2 787
3 227
3 606
3 188
3 290
3 454
3857
4114

ҮХЭР
501
474
528
667
802
504
577
616
777
902

ХОНЬ
14 012
13 318
14 246
15 737
17 417
12 781
13 821
14 812
16654
18387

ЯМАА
68 998
68 627
78 861
95 930
100 596
68 816
76 270
81 751
94364
102464

Нийт
89 174
87 782
99 500
118 799
125 929
88 834
97 634
104 662
119 881
130 386

Эмч эмнэлгийн ажилчдын тоо өвчний тохиолдол

Их
эмч
Бага
эмч
Сувилагч
Бусад
Нялхасын
эндэгдэл
Халдварт
өвчин

2005
1
4
4
6
1
1

2006
1
4
5
5
1
1

2007
1
5
4
5
1
5

2008
1
5
5
7
2
2

2009
2
6
4
6
0
1

2010
3
6
4
6
1
1

2011
4
4
4
5
2
3

2012
1
5
5
8
0
1

2013
1
5
4
7
1
0

2014
2
5
5
7
0
0

Сургуулийн мэдээлэл /сүүлийн 10-н жилийн байдлаар/

2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014

Суралцагсадын тоо
375
377
404
404
400
367
342
285
252
252

Ажиллагсадын тоо
24
30
33
36
41
35
38
38
39
36

Үүнээс багш нар
16
19
21
22
23
19
21
21
22
19

Дотуур байрны сурагчдын тоо
48
62
60
80
80
75
80
80
70
55

1-р ангид элсэгчдийн тоо
51
43
68
46
34
28
24
27
21
19

9-р ангид элсэгчдийн тоо
0
27
0
38
39
49
17
41
34
25

9-р анги төгсөгчдийн тоо
42
37
27
42
43
39
55
41
41
33

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний борлуулалт орон нутгйн
орлого зарлага/мян.төг/

2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014

Аж үйлдвэрийн НБ борлуулалт
21,7
20,7
25,1
27,6
58,7
77,4
117,7
90
117,2
122,8
130,7

Авто тээврийн орлого
0,7
0,5
0,5
0,2
0,3
93,4
13,2
60
45
4,3
8,6

Холбооны орлого
9,8
12,2
14,3
16,5
0,5
0,01
0,04
0
0
0
0

Орон нутгийн төсвийн орлого
21
21,7
11,6
19,9
23,4
58,5
135,8
131,4
100,7
121,6
107,8

ÎОрон нутгийн төсвийн зарлага
62,9
59
90,9
111,4
123,8
122,7
135,8
159,7
241,6
241,4
447,5

СЭВРЭЙ СУМЫН БАГУУДЫН ХҮН АМ АЙЛ ӨРХИЙН СУДАЛГАА

Он
багийн нэр
нийт өрхийн
үүнээс малтай өрх малчин өрх малгүй

тоо
хүн ам

өрх

тоо
хүн ам
тоо
хүн ам
тоо
хүн ам

2010Сайншанд
313
1052
227
825
161
624
86
227

Хоолт
132
423
115
380
110
356
17
43

Бүйлсэн
189
651
135
505
91
346
54
146

2011
Сайншанд
309
1039
219
777
149
552
90
262

Хоолт
128
418
115
381
103
287
13
37

Бүйлсэн
189
631
131
488
90
399
58
143

2012
Сайншанд
310
1032
231
769
149
537
79
263

Хоолт
125
387
117
366
101
327
8
21

Бүйлсэн
191
639
134
498
86
329
57
144

2013
Сайншанд
300
999
199
719
143
540
101
280

Хоолт
125
386
105
339
98
321
20
47

Бүйлсэн
189
624
126
482
92
340
63
144

2014
Сайншанд
299
1020
196
700
146
540
103
320

Хоолт
125
388
111
356
103
321
14
32

Бүйлсэн
183
607
118
457
91
340
65
150

Эх сурвалж: Сэврэй сумын ИТХ — https://sevrei.omnogovi.khural.mn

Шинэчилсэн: 2026.10.17

Түүх · Smart Sevrei